Иргэд мөнгөн дэвсгэртийг дундуур нь урж автобусны хайрцагт хийсээр байна гэж Нийтийн тээврийн бодлогын газраас мэдээлэв. Түүнчлэн "Улсын мөнгөн тэмдэгт хуулиар хамгаалагдсан, санаатайгаар урж тасдах нь хууль бус үйлдэл" гэдгийг сануулав.
Мөн иргэдийг ёс зүйтэй байж, мөнгөн дэвсгэрт ашиглахдаа хүндэтгэлтэй хандан, хууль зөрчихгүй байхыг тус байгууллаас уриалж байна. Үүнээс гадна хуулийн байгууллагатай хамтран гэм буруутай үйлдлийг таслан зогсоохоор ажиллаж байгаа аж.