Хур бороо их орсон энэ жилийн хувьд үерийн усаар нянгийн бохирдол зөөгдөх, тархах нөхцөлийг саармагжуулах зорилгоор хөрсний нянгийн бохирдлыг бууруулах арга хэмжээг бохирдол илэрсэн байршлуудад зохион байгууллаа.
Нийслэлийн Баянзүрх дүүргийн 33-р хороо “Гурван модны рашаан”-ы ойр орчим 4 га, Чингэлтэй дүүргийн 24-р хороо Зуслангийн бүс 2 га, Хан-Уул дүүргийн 12-р хороо Биокомбинат орчим 4 га газарт тус тус ариутгал, халдваргүйжүүлэх ажил хийгдсэн бөгөөд үр дүнд гэдэсний бүлгийн нян, эмгэг төрөгч бактерийн тоо буурсан үзүүлэлттэй гарсныг лабораторийн шинжилгээний дүнгээр баталгаажуулав гэж Нийслэлийн Байгаль орчны газраас мэдээллээ.