Наймдугаар сарын 19-ний өдрийн байдлаар Сэлэнгэ мөрний дунд болон адаг хэсэг, Хэнтий нурууны баруун хажуугаас эхтэй Ерөө, Туул, зүүн хажуугийн Балж, Онон, Эг, Хэрлэн зэрэг голуудын усны түвшин өмнөх өдрийнхөөс 5-35 см нэмэгдсэн байна.
Онги /Арвайхээр/, Хөгшин Орхон, Улз /Дашбалбар /, Хэрлэн / Багануур-Мөнгөнморьт- Чойбалсан/, Балж /Дадал/, Хархираа зэрэг голууд үерийн түвшинг 5-35 см, Хурх, Туул /Лүн/, Орхон /Орхонтуул/, Онон, Хэрлэн /Өндөрхаан/, Халх /Ялалт баг/, Улз /Эрээнцав/ зэрэг голууд үерийн аюултай түвшинг 5-80 см даван үерлэсэн хэвээр байна.
Маргааш буюу наймдугаар сарын 20-ны өдөр Туул гол Алтанбулаг сум орчимд усны түвшин 15 см, Хэрлэн гол Багануур дүүрэг орчимд 10 см, Ерөө гол Дулаанхаан сум орчимд 5 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээрх голуудын ай сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэдийг үер усны аюулаас болгоомжтой байхыг онцгойлон анхааруулж байна.