СЕХ сонгуулийн саналын хуудасны загварыг танилцууллаа. Тухайлбал, энэ талаар Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ "Саналын хуудсыг сонгогчдод маш ойлгомжтой байлгах талаас нь анхаарч загварчилсан. Үүний хүрээнд сонгуульд оролцогч бүх талаас нээлттэй саналыг авсан. Саналын хуудас 48 гишүүнийг пропорциональ тогтолцоогоор, 78 гишүүнийг мажоритар тогтолцоогоор сонгох гэсэн хоёр хэсэгтэй" гэсэн юм.