СЕХ сонгуулийн саналын хуудас болон цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр Сонгуулийн ерөнхий хорооны Тамгын газрын дарга Д.Бат-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Саналын хуудасны загварыг шийдвэрлэсэн байж байна. Энэ удаа Мажоритар, Пропорциональ хоёр тогтолцоогоор анх удаа сонгох сонгууль юм. Тиймээс саналын хуудсын сонгогчдод маш ойлгомжтой байлгах талаас нь анхаарсан. Үүний хүрээнд сонгуульд оролцогч бүх талаас нээлттэй саналыг авсан.
Саналын хуудас хуульд зааснаар хоёр хэсэгтэй байна хэмээн тодорхойлсон байна.
48 гишүүнийг пропорциональ тогтолцоогоор, 78 гишүүнийг мажоритар тогтолцоогоор сонгох гэсэн хоёр хэсэгтэй. 10 мандаттай тойргийн саналын хуудас 38 инч буюу 78.7 см урттай байх юм байна. Энэ нь сонгуулийн саналын хуудасны хамгийн урт хэмжээ гэсэн үг " гэв.
Д.Батчулуун