09.30 цагт:
- “Монгол Угсаатан, хэл хуурчдын холбоо” санаачлан Соёлын яам, Соёлын Өвийн Үндэсний төв хамтран “Монголын хэл хуур тоглооч, өвлөн уламжлагч, хэл хуур урлаач болон судлаачдын анхдугаар чуулга, уулзалт”-ыг СТӨ-нд зохион байгуулна. Утас: 8811-8871.
- УИХ-ын ажлын хэсэг болон түр хорооны хуралтай.
11.00 цагт:
- Эдийн засгийн бодлого, өрсөлдөх чадварын судалгааны төвөөс “Аймгуудын өрсөлдөх чадварын тайлан-2023”-ыг “Монгол ньюс” мэдээллийн төвд танилцуулна.
11.30 цагт:
- Нийслэлийн газрын албанд ажиллаж байсан Э.Б, Ц.А нарын 11 холбогдогчтой эрүүгийн хэргийн талаар “Хохирогчдын холбоо”-ны тэргүүн болон хохирсон иргэд “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлэл хийнэ.
12.00 цагт:
- Хуульч, өмгөөлөгч Х.Бат-Ялалтын үйл хэргийг дэмжигчдийн “Ачийг ачаар” нийтэд үйлчлэх ТББ-аас “Монгол ньюс” мэдээллийн төвд хэвлэлийн бага хурал зарлалаа.
12.30 цагт:
- СЕХ улс төрийн намуудыг бүртгэхдээ хууль зөрчсөн талаар Эрх чөлөөг хэрэгжүүлэгч намаас “Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.
13.00 цагт:
- Булган, Өмнөговь аймгийн удирдлагууд уул уурхайн компниудад давуу байдал олгож, малчид, иргэдийн эрх ашгийг хөндөж буй талаар нутгийн иргэдийн төлөөлөл Монгол ньюс” мэдээллийн төвд мэдээлнэ.
15.00 цагт:
- Ардчилсан намаас "Шударга сонгуулийн төлөө" нээлттэй хэлэлцүүлэг Пума зочид буудлын 2 давхарт зохион байгуулна. Холбогдох утас 99041959
Сэтгэгдэл (2)