“NAS DAILY”-ийн баг, нийт 9 орны 81 гаруй сая дагагчтай сошиал нөлөөлөгчид Монголын аялал, жуулчлалыг сурталчилхаар ирээд байна гэж БОАЖЯ-наас мэдээллээ.
“NAS DAILY” нэрээр контент бэлтгэдэг Нусейр Ясин нь сошиалд 40 сая гаруй дагагчтай юм. Түүний хувьд Монгол улсын засгийн газар, БОАЖЯ-тай өнгөрсөн жил гэрээ үзэглэж, аялал жуулчлалыг сурталчилан таниулах үүрэг хүлээсэн.