УИХ-ын сонгуульд оролцох нам, эвслүүд Сонгуулийн ерөнхий хорооноос батламжаа авч байна. Энэ үеэр Үндэсний эвсэлийн дарга Н.Номтойбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нэг намын тогтолцоог эрс өөрчлөх, эрүүлжүүлэх, төрийг намчдаас салгах. Үүнийг эрхзүйн болон эдийн засгийн арга замаар хэрэгжүүлэхийг удирдлага болгож байгаа. Мөрийн хөтөлбөрөө ч мөн энэ хүрээнд боловсруулж, батлуулсан.
Боловсон хүчний бодлогын хувьд нэг улстөрч 1000 мэргэжилтэн зарчим барьж байгаа.
Салбар салбарын мэргэжлийн хүмүүсийг төрийн бодлого, шийдвэр гаргах боломжийг улс төрийн арга замаар нээж өгөхийг зарчмаа болгон ажиллаж байгаа. Нэр дэвшигчдээ иргэд сонгогчдын өмнө нээлттэй зарчмаар хэлэлцүүлэх байдлаар сонгон шалгаруулна. Үндэсний эвсэл УИХ-ын сонгуульд ороход бэлэн" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (10)