"Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хэрэгжилт, цаашид хийх ажлын талаар мэдээлэл хийлээ. Энэ үеэр Ерөнхийлөгчийн Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга Ө.Золбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр ""Тэрбум мод" үндэсний хөдөлгөөний хүрээнд 2023 он хүртэл уул уурхайн аж ахуйн нэгжүүд, төр хувийн хэвшлийн байгууллагууд тодорхой хэмжээнд мод тарьж ургуулах амлалтуудыг авч төр, ард иргэдийн өмнө гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Хуучин нийгмийн үед ойг сэргээх, хортон шавьжаас хамгаалах ажил хийгддэг байсан. Энэ ажил сүүлийн олон жил тасарсан байсан. Үүнийг "Тэрбум мод" хөдөлгөөний дүнд дахин сэргээсэн. 2023 оны эцсийн байдлаар нийт 178 мянган га талбайг хортон шавьжаас хамгаалсан байна. Үүний хүрээнд 960 сая модыг хортон шавьжид идүүлж, үхэж үрэгдэхээс хамгаалж чадсан.
2024 онд 300 мянган га талбайд ойн хортон шавьж устгалыг ажлыг хийхээр төлөвлөсөн.
Инэснээр 1,3 тэрбум модыг устаж үгүй болохоос хамгаалж чадна. Мод тарих, ургуулахаас гадна одоо байгаа ойн модоо хамгаалах нь чухал гэж үзэж байгаа" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)