Хятадын Гуандун мужид лхагва гарагт хурдны зам нурсны улмаас 24 хүн амиа алдсан талаар тус улсын төрийн мэдээллийн Синьхуа агентлаг мэдээлэв.
Орон нутгийн цагаар лхагва гаргийн шөнө 02:10 цагийн орчимд Гуандун мужийн Мэйжоу хот болон Дапу хотыг холбосон хурдны замын хэсэг нурж, 18 машин осолдсон гэж CCTV телевиз мэдээлэлдээ дурджээ.
Албаны хүмүүсийн мэдээлснээр хурдны замын 184.3 метр квадрат талбай задарсан байна. Ослын улмаас шархадсан 30 хүн эмнэлэгт эмчлүүлж байгаа бөгөөд биеийн байдал нь тогтвортой байна.
Л.Сайнаа