Япон улсын Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн хүрээнд Судлаач оюутнаар суралцах иргэдийн сонгон шалгаруулалтын бүртгэл энэ сарын 8-нд эхлэх гэж байна.
Энэ жил бүртгэл хүлээн авах болон бүрдүүлэх бичиг, баримтаа ирүүлэхтэй холбоотой зарим өөрчлөлт орсон тул ЭНД-ээс дэлгэрэнгүй мэдээллийг харахыг зөвлөжээ.
Иймд сонирхсон иргэд шаардагдах бичиг баримтыг бүрдүүлэн тавдугаар сарын 11-ний Бямба гараг хүртэл 12:00-17:00 цагийн хооронд Монгол-Японы хүний нөөцийн хөгжлийн төвийн нэгдүгээр давхарт хүргэж өгнө. Харин биечлэн хүргэх боломжгүй бол тавдугаар сарын 10-ны Баасан гарагийн ажлын цаг дуусах хүртэл Embassy of Japan in Mongolia, Elchingiin gudamj 10, Ulaanbaatar 14210 (Central P.O.BOX 1011) хаягт шуудангаар илгээж болох юм.
Хөтөлбөрийн удирдамж:
Эх сурвалж: Япон улсын Элчин Сайдын Яам