Өнөөдрөөс баруун аймгийн нутгаар хүчтэй шороон болон цасан шуурга шуурна. Энэ нь дөрөвдүгээр сарын 14-ний өдрийг хүртэл үргэлжлэхээр байна. Тиймээс иргэд, тээвэрчид, малчид анхаарал болгоомжтой байж бага насны хүүхэд, өндөр настанг малд явуулахгүй байх, малаа шуурганд уруудуулахаас сэргийлэх зэрэг өөр өөрийн нөхцөлд тохирсон урьдчилан сэргийлэх арга хэрэглэж аюулгүй байдлаа хангахыг онцгойлон анхаарууллаа гэж ОБЕГ-аас мэдээллээ.