Өнөөдрийн байдлаар монгол орны нийт нутгийн 10 хувь цастай байна. Ховд, Завхан, Хөвсгөл, Увс, Баян-Өлгийд бага хэмжээний цастай. Цасан бүрхүүлийн хэмжээ багассан ч хаваржилт хүндэрч, малын хорогдол буурахгүй байгаа талаар УОК-оос мэдээллээ.
Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 11-ний байдлаар 6.6 сая мал хорогджээ. Үүнд:
- Сүхбаатар аймагт 1.6 сая
- Хэнтий аймагт 904,000
- Архангай аймагт 692,000
- Дорноговь аймагт 542,000
- Төв аймагт 535,000
- Булган аймагт 423,000
- Дорнод аймагт 284,000
- Дундговь аймагт 271,000
- Хөвсгөл аймагт 291,000
- Завхан аймагт 219,000 мал хорогдсон байна.
Аймаг, орон нутгийн мэргэжлийн байгууллагууд малын сэг зэмийг устгах ажлыг зохион байгуулж, 513,948 малын сэг зэмийг устгаж, булшилж, ариутгал хийсэн байна. Тус комиссоос малын сэг зэм устгах ажил 10%-тай байгаа аж.