УОК-оос өнөөдөр хэвлэлийн хурал зохион байгууллаа. Энэ үеэр Дүнжингаравын уулзварт болсон ослын улмаас галд өртсөн барилгуудын дүгнэлтийн талаар Комиссын нарийн бичгийн дарга Т.Баярхүү дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "УОК-оос тухайн дэлбэрэлтэд өртсөн барилгуудын төлөв байдлын дүгнэлтийг гаргах үүргийг БХБ-ын сайдад өгсөн. Энэ дагуу тус яамны төрийн нарийн бичгийн даргаар ахлуулсан ажлын хэсэг гарч, дөрвөн барилгад хийсэн дүгнэлтээ танилцуулсан юм. Эдгээр дүгнэлтийг албажуулан УОК-т ирүүлж байгаа. Хөдөлмөр, Нийгмийн Хамгаалал, Зам, Тээврийн Хөгжил, Уул Уурхай, Хүнд Үйлдвэр зэрэг гурван яамны сайдын хамтарсан ажлын хэсэг "Дашваанжил" компанид хөдөлмөрийн аюулгүй байдалд шалгалт хийж, танилцуулсан. Эдгээр дүгнэлтүүдийг УОК-т танилцуулж, дараагийн шийдвэрүүд гарна.
Хийн дэлбэрэлтийн шалтгаан, нөхцөлийг цагдаагийн байгууллагаас мөрдөн шалгаж байгаа. Хохирлын үнэлгээ зэрэг зүйлүүдийг нарийвчлан тодруулах зүйл бий гэсэн. Буруутай этгээдийг цагдаагийн байгууллага шалгаж, шүүхээр эцэслэн тогтооно" гэв.