Дэлхий нийтээр жил бүрийн гуравдугаар сарын 24-ний өдрийг сүрьеэ өвчинтэй тэмцэх өдөр болгон тодорхой уриан дор тэмдэглэдэг.
Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас энэ онд “Тиймээ-Бид сүрьеэг устгаж чадна” уриан дор дэлхий нийтээр сүрьеэ өвчнийг устгах амлалтаа биелүүлэхийг анхааруулж байна.
Сүрьеэ гэж юу вэ?
Сүрьеэ нь нянгаар үүсгэгддэг халдварт өвчин юм. Сүрьеэтэй өвчтөн ханиалгах, найтаах, шүлсээ хаях үед нян агаарт тархдаг. Шинж тэмдгүүд:
- Ханиах
- Халуурах
- Жин буурах
- Шөнө хөлрөх
Сүрьеэ эдгэрдэг өвчин тул танд сүрьеэгийн шинж тэмдэг илрэх, ойрын хавьтал болсон мөн эрсдэлт бүлэгт хамаардаг бол эмчид хандахыг НЭМҮТ-ээс зөвлөлөө.