Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчид зэрлэг амьтдын амьдрах орчныг сайжруулах, тархац нутгийг тэлэх, хоол тэжээлээр хангах ажлыг хийж байна. Үүний дагуу зэрлэг амьтдад нэн чухал олон төрлийн эрдсийг агуулсан ашигт долооц, шаардлагатай өвс, хужир зэргийг байршуулжээ. Тодруулбал, хамгаалалттай есөн газар өвс тэжээлийг байршуулж, биотехникийн арга хэмжээ авч хэрэгжүүлэн ажиллаж байгааг БОАЖЯ-аас мэдээллээ.