Ардчилсан намын 11 залуу “Нэг ардчилал” клубыг 2009 онд үүсгэн байгуулж байсан нь өнөөдөр 15 жилийн ойн босгон дээр иржээ. Хийж бүтээхээр жигүүрлэн бодлого ярьж, өөрчлөлт хийн, улс төрд манлайлж явсан үүсгэн байгуулагчид өнөөдөр ч Ардчилсан намын уураг тархи болсон лидрерүүд хэвээр байна. Бодлого зангидаж, оролцоогоороо манлайлдаг “Нэг Ардчилал” клуб ойн баяраараа Ардчилсан нийгэмд үүсээд буй гажуудлыг засч, залруулах их үйлсийн эзэд болох шинэ залуусаар хүрээгээ тэлж улам олуулаа боллоо.
Нэг ардчилал үеийн засгийн газар, их хурлын гишүүд энэ клубээс төрөн гарч, өдгөө шинэ үеийн залуусаар хүрээгээ тэлж, улс төрийн үйл хэрэгээ идэвхжүүлж буйгаа зарлав. Ардчилсан намын дэргэдэх хүчтэй клуб “Нэг Ардчилалаас” өмнө нь 5 улсын их хурлын гишүүн, 3 сайд, 4 ерөнхийлөгчийн зөвлөх тодорч ажиллаж байв.
Нэг ардчилал клубын гишүүн Батчимэг -Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалын үндэсний хөтөлбөрийг санаачлан батлуулсан бол Хууль зүйн сайдаар ажилласан Х.Тэмүүжин Тахарын алба, арван тавны цагдаа, гэрчийг хамгаалах гэсэн хуулийн салбарт эрс шинэчлэл хийж, Харин Нэг ардчилал клубын санаачлагчдын нэг Ардчилсан намын дарга Л.Гантөмөр Боловсрол соёл шинжлэх ухааны сайдаар ажиллахдаа “1000 инженер хөтөлбөр ” -ийг амжилттай хэрэгжүүлж байв. Эндээс харахад “Нэг ардчилал” клубын залуус ажилласан салбар бүрдээ шинийг санаачлан хийж явсан түүхтэй юм. Цаашид ч “Ардчилсан нийгмийн тогтолцоогоо авран үлдэхийн тулд оролцоогоороо нэгдэж, намдаа хүчээ өгье” хэмээн шинэ залуус “Нэг ардчилал”-ынханы эгнээнд элсэн орж байна. Тэдний нэг бол Боловсролын салбарын лидер Энхпүрэв юм.
Өнөөдөр бидний амьдарч буй нийгэмд олонхийн дарангуйлал нэгэнт тогтсон. Иргэдийн эрх тэгш боломж газар сайгүй алдагдсан. Сонгогчдын оролцоо үнэгүйдэж, сонголт нь тусгалаа олохгүй болсон зэрэг маш олон гажуудал өнөөдрийн нийгэмд байна. Ардчилсан тогтолцооны эд эс бүрд шингэсэн гажуудлуудыг “Нэг Ардчилал”-ын залуус засч залруулахын төлөө ажиллахаа 15 жилийн ойн өдрөө зарлан тунхаглав. Мөн энэ үеэр “Нэг Ардчилал” клубын үүсгэн байгуулагчийн нэг, Ардчилсан намын дарга Л.Гантөмөр үг хэлэхдээ “Намаас хөөгдсөн улс төрчдийн эрхийг сэргээж байна” хэмээн бүрэн эрхийнхээ хүрээнд тунхаглан зарлав.