10.00 цагт Монголын сайхан бичигтэн-2023” уралдаан өргөн цар хүрээтэйгээр анх удаа олон улсын хэмжээнд зохион байгуулагдсан бөгөөд нийт 1650 орчим оролцогч бүтээлээ ирүүлснээс БНХАУ-ын ӨМӨЗО, Япон Улс, БНЧУ-ын сайхан бичигтнүүдийн бүтээлүүд багтаж байна.
11.00 цагт Каннын кино наадамд шалгарсан "Баавгай болохсон" УСК-ны уран бүтээлчдийн баг "Лхам" галерейд хэвлэлийн бага хурал хийнэ.
-Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан Төрийн ордонд болно.
14.00 цагт Монгол хэл, бичгийн үнэлэмж, хэрэглээ, эрх зүйн орчныг боловсронгуй болгох асуудлаар санал, дүгнэлт гаргаж, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын дэд хэсгийн хуралдаан болно.