Мобиком Корпораци нь боловсролын тэгш, хүртээмжтэй байдлыг дэмжих зорилгоор “SMART EDUCATION” төслөө жил бүр зохион байгуулдаг. Тодруулбал, 2023 онд Монгол орны хойд хязгаар Ханх сумаас эхлэн Улаанбаатар болон орон нутгийн нийт зургаан сургуульд иж бүрэн дижитал танхимыг тохижуулан өгчээ. Түүнчлэн дээрх төслийн хүрээнд “Баавгай болохсон” УСК-ны уран бүтээлчидтэй хамтран ажилласан байна. Иймд тус корпорациас энэхүү бүтээлийн эхний үзвэрийг нэгдүгээр сарын 12-14-ний өдрүүдэд ЕБС-ийн ахлах ангийн 600 сурагчдад ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ үзүүлэхээр болжээ.
Сурагчдаа хамруулахыг хүссэн анги удирдагч багш нар ЭНД дарж бүртгүүлнэ үү.