Орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид өчигдөр 44 автомашиныг татан гаргаж, 303 иргэний аюулгүй байдлыг хангажээ.
Тухайлбал, Завхан аймгийн Алдархаан, Баян-Өлгий аймгийн Дэлүүн, Дундговь аймгийн Цагаандэлгэр, Говь-Алтай аймгийн Дарви, Увс аймгийн Тариалан, Говь-Алтай аймгийн Цогт, Дорнод аймгийн Баянтүмэн, Хэнтий аймгийн Баянхутаг суманд автомашин цасанд суусан дуудлага иржээ. Он гарснаас хойш цасанд суусан 18 удаагийн дуудлага бүртгэгдсэнээс алба хаагчид 325 иргэний амь насыг аварч, 51 тээврийн хэрэгслийг татан гаргасныг ОБЕГ-аас мэдээллээ.