Увс аймгийн Ховд сумаас зүүн зүгт 12 километрийн зайд өнөөдөр буюу 01 сарын 09-ний 13:12:57 цагт 4.1 магнитудын хүчтэй газар хөдөлжээ. Газар хөдлөлтийн чичирхийлэл иргэдэд мэдрэгдээгүй, ямар нэгэн хохирол учраагүй талаар Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.
Газар хөдлөлт гэдэг нь газрын царцдасаас энерги чөлөөлөгдөж, сейсмийн долгион үүсгэхийг хэлнэ. Үүссэн долгионыг сейсмометрээр хэмжиж авах ба газар хөдлөлтийн хүчийг момент магнетудаар, эсвэл Рихтерийн шаталбараар хэмждэг байна. Рихтерийн шатлалыг сүүлийн үед өргөн хэрэглэхгүй байна. Рихтерийн шаталбараар 3-с бага магнитуд бүхий газар хөдлөлт хүнд онцгой мэдрэгдэхгүй, харин магнитуд 7, түүнээс дээш болох үед том талбай хамарсан сүйрэл болно.