SORIL.EEC.MN цахим сорилын системээр сурагчид чадварын түвшнээ тодорхойлох боломжтой талаар БШУЯ-наас мэдээллээ.
ЕБС-ийн I-XII ангийн сурагчдад зориулсан цахим сорилын системд регистрийн дугаараараа нэвтрэн орж, хувийн мэдээллээ баталгаажуулсанаар Монгол хэл, Математикийн хичээлээр I, II улиралд эзэмшсэн мэдлэг, чадварын түвшнээ тодорхойлох боломжтой аж.
Сорилын үр дүн суралцагчдад ерөнхий ба даалгавар бүрээр шууд харагдаж, эцэг эх, асран хамгаалагчдад И-мэйл хаягаар нь дэлгэрэнгүй мэдээлэл очих болно.
Суралцагчид нь мэдлэг, чадварын түвшнээ тогтоох тус системд өөрийн хүсэлтээр, үнэ төлбөргүй хамрагдах боломжтой.
Сэтгэгдэл (4)