Идэр гурван есийн гурав дахь есийн өдрүүдэд ихэнх нутгаар огцом дулаарна, үүний үр дүнд гарч болох эрсдлийг цаг агаарын мэдээг боловсруулан түгээдэг, эдийн засагч Н.Энхбаяр дараах байдлаар мэдээллээ.
Энэ долоо хоногийн Пүрэв гарагт Ховд, Говь-Алтай, Өмнөговийн зарим сумдын нутгаар өдөртөө 0+2 градуст хүрч дулаарах, Баасан гарагт Ховд, Говь-Алтай, Завхан, Баянхонгор, Архангай, Өвөрхангай, Дундговь, Өмнөговь болон Дорноговийн зарим сумдын нутгаар өдөртөө +4-+6 хүртэл градуст хүрч огцом дулаарна.
Үүний улмаас цасан бүрхэвч ихтэй байгаа баруун, хангайн аймгуудын нутгаар цас мөс ихээр хайлж, уулын гуу жалга, гол мөрний сав газруудад хаврын улирал шиг шавар шавхайтай, ус ихтэй байх магадлалтай байна.
Хэдийгээр ийнхүү дулаарч байгаа боловч нэгдүгээр сарын 12-ны өдөр нь туулай жилийн өвлийн адаг сарын шинийн нэгний өдөр тул түүнээс хойш өдөртөө бага зэрэг хүйтэрч баруун, хангайн аймгуудын нутгаар өдөртөө -10-12 градус, говийн аймгуудын нутгаар -6-8 градуст хүрэх тул хайлсан цас мөс шөнөдөө эргэн хөлдөж мөстөх, сүүдэр болон гуу жалга бүхий газраар мөсөн бүрхэвч үүсэх эрсдэлтэй.
Пүрэв, Баасан гарагт цаг агаар ийнхүү дулаарсны улмаас дээр дурьдсан бүс нутгуудаар гол мөрний мөс нимгэрч цөмрөх эрсдэл нэмэгдэнэ гэдгийг анхаарч гол мөрний мөсөн дээгүүр автомашинаар болон явганаар хөндлөн гарахаас татгалзаж, орон нутгийн замд анхаарал болгоомжтой зорчино уу.