2023 оны арваннэгдүгээр сард ногоон автобусны хэргээр 11 иргэний 16 объектод нэгжлэг хийж, 25 хүнд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаад байв.
Харин АТГ-аас тус хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорын байгууллагад шилжүүлжээ. Шалгалтаар тухайн автобуснуудыг үйлдвэрийн технологийн бус аргаар угсарсан болохыг тогтоожээ.
Түүнчлэн хохирлын хэмжээг 134,5 тэрбум төгрөг гэж тогтоосон байна. Үүнээс 11,9 тэрбум төгрөгийг төлүүлж, 71,7 тэрбум төгрөгийн хөрөнгийг битүүмжилжээ.