Нийслэлийн иргэдэд үйлчлэх дараагийн ээлжийн 50 шинэ автобус БНХАУ-ын Yutong Bus компанийн үйлдвэрээс Эрээн хот руу хөдөлжээ.
Эх сурвалжийн мэдээлснээр эдгээр автобус нь маргааш тус хотод ирэх аж. Ингэснээр 600 шинэ автобуснаас 85-ыг нь нийлүүлж байна. Ирэх хоёрдугаар сард бүх автобусаа хүлээж авч дуусгахаар төлөвлөжээ.
Автобусыг хүлээн авахад хяналт тавих Ажлын дэд хэсэг БНХАУ-ын Эрээн хотын гаалийн баталгаат агуулахад ажиллаж, гэрээнд тусгасан стандарт хэмжээ, техникийн үзүүлэлтийг хангаж байгаа эсэхийг шалгана.
Сэтгэгдэл (1)