Сэлбэ голд үүссэн халиа тошингийн нөхцөл байдлын талаар холбогдох хүмүүс мэдээлэл өглөө.
Нийслэлийн Засаг даргын орлогч О.Номинчимэг "Хоёр ААН өөрсдийнхөө хаягдал хөрсний усыг хоолой ашиглаж, Сэлбэ гол руу урсгасан байна. Хөрсний ус шахаж байна гэх мэдээлэл Байгаль орчны газарт өнгөрсөн арванхоёрдугаар сард ирсэн. Тиймээс Байгаль орчны газраас хяналт тавьж, торгуулийг нөхөн төлүүлэх ажил хийж байна. Мөн Зөрчлийн хэрэг үүсгүүлэхээр прокурорт мэдээллээ хүргүүлсэн. Прокурор зөрчлийн хэрэг нээсэн тохиолдолд Усны газраас тухайн байгууллагын асгасан усны хэмжээний дагуу нөхөн төлбөрийн дүгнэлт гаргана. Үүний дагуу бид хохирлоо нөхөн төлүүлэх арга хэмжээ авна" гэв.