Нийгмийн даатгалын ерөнхий газраас Нийгмийн даатгалын багц хуулийн талаар мэдээлэл өгч байна. Энэ үеэр ХНХЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга А.Хишигбаяр дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Нийгмийн даатгалын багц хуулийг 1994 онд батлаад 1995 онд хэрэгжүүлээд явсан. Энэ хугацаанаас хойш Монгол хүний дундаж наслалт нэмэгдсэн. Дундаж наслалт жилд гурван сараар нэмэгддэг.
29 жилийн хугацаанд эрэгтэй хүний дундаж наслалт гурван жил, эмэгтэй хүнийх есөн жилээр нэмэгдсэн.
Тиймээс дундаж наслалт нэмэгдэж буйтай холбогдуулан нийгмийн даатгалын багц хуульд өөрчлөлт оруулах хэрэгтэй болсон. Ирээдүйд тэтгэвэр авагчдын тоо нэмэгдэх хандлагатай байна. Монгол хүний насны бүтцэд өөрчлөлт орсон" гэв.
Д.Батчулуун