10.00 цагт СЭЗИС-д “Төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн засаглалын өнөөгийн байдал”, “Эмнэлгийн бие даасан байдал ба санхүүжилтийн тогтолцоо” хэлэлцүүлгийг ЭМЯ, СЭЗИС хамтран зохион байгуулна.
УИХ дахь намуудын бүлэг хуралдана. Мөн ажлын хэсгүүдийн хуралдаан болно.
11.30 цагт Оюутолгойн гэрээлэгч зарим компанийн ажилчдын төлөөлөл мэдээлэл хийнэ.
12.00 цагт Буриадын уран бүтээл, түүхийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Буриад яруу найрагч, дуучдын тоглолт энэ сарын 20-нд Төмөр замын чуулгад болох талаар мэдээлнэ.
“Чингис хаан” үндэсний музейд: Монгол маркны 100 жилийн ойн хүрээнд XVII жарны “Хилэнт эх” хэмээх модон луу жилийн шуудангийн марк болон “Монгол шуудангийн түүх” үзэсгэлэнгийн нээлт болно.