Улаанбаатарт үүлшинэ. Салхины хурд 5 м/с байна. Өдөртөө -13 градус бол шөнөдөө -19 градус хүрч хүйтэн хононо.
Энэ сарын эхээр ихэнх нутгаар агаарын дундаж температур олон жилийн дунджаас дулаан байх боловч нэгдүгээр арав хоногийн сүүлч, хоёрдугаар арав хоногийн эхэн болон дунд үеүдэд ихэнх нутгаар олон жилийн дунджаас 3-5°С-аар хүйтэн байна. Сарын дунджаар нь аваад үзвэл нутгийн баруун өмнөд хэсгээр олон жилийн дунджаас дулаан, харин төв болон зүүн аймгуудын нутгийн ихэнх хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, говь талын нутгаар дунджаас ялимгүй их цас орох төлөвтэй байна.