Соёл урлагийн салбарт 30 гаруй жил ажиллаж, Соёлын яамны Стратеги, хөгжлийн бодлого төлөвлөлтийн газрын даргаар ажиллаж байсан З.Баянзулыг Монгол Улсын Хүүхэлдэйн театрын захирлаар томилжээ.
Улсын Хүүхэлдэйн театрын өмнөх захирал М.Отгончимэг нь Уран зургийн галарейн захирлаар томилогдоод буй. Харин Уран зургийн галерейн захирал Б.Сарантуяа нь Улсын дуурь, бүжгийн эрдмийн театрын захирлаар томилогдон ажиллаж байгаа юм.