Өнөөдөр болох зарим үйл явдлын тоймыг хүргэж байна.
09.00 цагт: СЕХ-нд: Тус хорооноос сэтгүүлчдэд зориулсан сургалт зохион байгуулж, мэдээлэл өгнө.
10.00 цагт: УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаан болно.
-УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Ерөнхий сайд соёлын харилцаа, хамтын ажиллагааг дэмжих, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх талаар мэдээлэл хийнэ.
10.00 цагт: “Интер” оффист: Нийслэлийн АН-аас “Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах” хуультай холбоотой мэдээлэл хийнэ. Утас: 8861-4653.
11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд: Тэтгэврийн насныхан, хөгжлийн бэрхшээлтэй иргэд ноогдол ашгийн талаар хэвлэлийн бага хурал зарлажээ.
-Улсын хэмжээнд цэргийн бүртгэл үргэлжилж байна.