2023 оны долоодугаар сарын 7-нд батлагдсан Боловсролын тухай хуулийн шинэчилсэн найруулгад “43.2.5. нийтийн тээврийн хэрэгслээр хичээлдээ явах зайлшгүй шаардлагатай сурагч, оюутны нийтийн тээврийн хэрэгслээр зорчих зардлын 50 хүртэл хувьтай тэнцэх хэмжээний нөхөн олговрыг аймаг, нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас тогтоосон журмын дагуу олгох” гэсэн заалт хасагдсантай холбоотой 2024 оноос эхлэн оюутнууд хөнгөлөлттэй зорчих эрхийг хязгаарлах болсон.
Үүнтэй холбогдуулан, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Нийтийн тээврийн газар оны эхний өдрөөс оюутны картын зорчилтыг түр түдгэлзүүлэх талаарх мэдэгдлийг 2023 оны нэгдүгээр сарын 03-ны өдөр Улаанбаатар смарт карт компанид хүргүүлжээ. Иймд өнөөдрөөс оюутны картын хөнгөлөлттэй зорчилтыг түр зогсоож байгаа аж.
Сэтгэгдэл (3)