Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ар гэрийнхэн хэвлэлийн хурал хийлээ.
"Бидний хувьд хар бараан өдрүүд үргэлжилж байна"
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн ээж "Бидний хувьд хар бараан өдрүүд үргэлжилж байна. Хоёр хүүхэд нь хүнд байдалтай байна. Бага хүүхэд нь юм ч идэж уухгүй байгаа" гэв.
"Нэг сарын хугацаанд дүүтэйгээ гурван удаа л уулзсан"
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн эгч "Бид бүгд хөдөө амьдардаг. Дүүтэйгээ уулзах гээд долоо хоноод л ирдэг. Долоо хоногийн хоёр өдөр зөвшөөрлийн бичиг өгч уулзуулах ёстой. Гэтэл бид нарыг очиход зөвшөөрлийн бичгийг нь өгдөггүй. Дүүгээ хараад, үгийг нь сонсох юмсан гээд ирэхээр нэг өдөр нь өгөөд, нэг өдөр нь өгөхгүй байна. Нэг сарын хугацаанд дүүтэйгээ гурван удаа л уулзсан. Биднийг ухах юм бол малчны зээлийн гэрээ л гарна. Өөр гарах зүйл байхгүй" гэв.
"Миний эгч тэнд өдөр хоногийг яаж өнгөрөөж байгаа бид мэдэхгүй байна"
Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн дүү "Миний эгч 2023 оны арванхоёрдугаар сарын 4-ны өдөр Цагдан хорих 423 дугаар ангил хоригдсон. Өнөөдөр суллагдах өдөр байсан юм. Өнгөрсөн хугацаанд арав гаруй шүүх хурал болсон. Гэвч байнга татгалзсаг хариу өгсөн. Үүнийг бид гайхаж, үүнд эргэлзээтэй байгаа юм. Дахин нэг сар сунгаж, хорихоор болсон. Эгчийг минь гадуур шалгаад өгөөч хэмээн гуйж, энэхүү хэвлэлийн хурлыг хийж байна. Хоёр хүүхэд нь хоёулахнаа байдаг. Аав нь гадагшаа эмчилгээнд явсан. Миний эгч тэнд өдөр хоногийг яаж өнгөрөөж байгаа бид мэдэхгүй байна" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (4)