Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд хүлээлгэх хариуцлага чангаруулах, автомашины торгуулиа хугацаандаа төлсөн тохиолдолд торгуулийг 50 хувиар хөнгөлөх болон бусад зохицуулалтын талаар ХЗДХЯ-наас мэдээлэл өглөө. Энэ үеэр Нийслэлийн засаг даргын зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "Зөрчил үйлдсэн хүн хуулийн этгээд торгох шийтгэлийн хуульд заасан хугацаанд биелүүлээгүй тохиолдолд төрөөс авч буй тодорхой үйлчилгээг хязгаарлана. Тухайлбал, тээврийн хэрэгслийн эзэмших эрхийн шилжилт хөдөлгөөн хийх эрх, жолооний үнэмлэх авах, сунгах, ангилал солих, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасах зэрэг эрхийг хязгаарлах өөрлөлт уг хуульд орсон. Торгуулиа хуульд заасан хугацаанд төлөөгүй тохиолдолд торгуулийн хэмжээг 50 хувь хүртэл нэмэгдүүлэх зохицуулалт зөрчлийн хуульд орсон.
Харин энэ торгуулийн хэмжээг 50 хувиар нэмэгдүүлэх шийтгэлийг биелүүлээгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэх шийтгэлийн шинэ төрөл орж ирсэн байгаа.
Хэрэв зөрчил үйлдсэн бол торгуулиа заавал төлнө, төлөөгүй тохиолдолд нийтэд тустай ажил хийлгэнэ" гэв.
Д.Батчулуун