Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болж байна. Сонсголын үеэр нэр дэвшигч, Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2023 оны арванхоёрдугаар сарын байдлаар Монгол Улсын нийт хүн ам маань 3 сая 516 мянга 620 гэж гарсан. Энэ бүртгэл маань улсын бүртгэлд бүртгүүлсэн иргэдийн тоо юм. Зарим иргэд маань орон гэргүйгээс болоод ерөөсөө бичиг баримт аваагүй тохиолдол гардаг. Төрийн байгууллагууд хоорондоо уялдаатай ажиллах шаардлагатайг өнгөрсөн цаг хугацаа харуулсан. Бид иргэн төвтэй бүртгэлжүүлэх ажлыг хийдэг.
Хамгийн гол хийх ажил бол төрийн байгууллагуудын сан хоорондоо уялдаа холбоотой ажиллах шаардлагатай. Хамгийн сайн хийгдсэн ажил гэвэл төрөх эмнэлэгт хүүхэд төрөхөд шууд регистрийн дугаар олгогддог. Энэхүү мэдээллийг мэдээллийн санд оруулсан. Нас баралтыг ч ийм замаар бүртгэлжүүлж байна.
Сонгуульд 2700 гаруй итгэмжлэгдсэн ажилтнууд ажилладаг. Үүний 700 нь бүргэлийн газарт ажиллаж буй хүмүүс байдаг. Ялангуяа алслагдсан аймагт улсын бүртгэгч чухал үүрэг гүйцэтгэдэг. Гадаадад байгаа монголчуудын бүртгэлийн тоог Гадаад харилцааны яамнаас авдаг. Энэ тоог авч харьцуулдаг. Энэ жил дипломат төлөөлөгчийн газруудад манай санг шууд ашиглах ажлыг хийнэ" гэв.
Сэтгэгдэл (1)