Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах үндэсний хорооноос “Тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээг харьяалал харгалзахгүй, үнэ төлбөргүй наах ажлыг эхлүүлжээ. Цахим гэрчилгээг ирэх оны нэгдүгээр сарын 1-нийг хүртэл үнэ төлбөргүй наана” гэж мэдээлж байв.
Харин Авто тээврийн үндэсний төвөөс дээрх мэдээллийг үгүйсгэж “Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр тээврийн хэрэгслийн цахим гэрчилгээ буюу RFID tag-ийг 2024.01.01 хүртэл үнэ төлбөргүй наана. 01 сарын 01-ээс төлбөр хураамж авна гэсэн ташаа мэдээлэл тархсан байна.
Цахим гэрчилгээ нь иргэнээс авах төлбөр хураамжгүй олгогдож байгаа тул та бүхэн үзлэгийн төвүүдэд дараалал үүсгэхгүй үйлчлүүлнэ үү” гэх мэдэгдэл гаргажээ.