Гавьяат тамирчин Б.Цэвээндаш "Ice marafon-2024" хэт холын зайн өвлийн гүйлтээ Сүхбаатарын талбайгаас эхлүүлж байгаа талаар мэдээлэл өглөө.
Тэрбээр "Хүн гэдэг өөрийгөө ялж, өөрийнхөө төлөө амьдардаг байх хэрэгтэй. Өөрийнхөө төлөө байгаль эх дэлхийтэйгээр ойрхон байх ёстой. Хүн хэдий чинээ байгальтайгаа ойр байна төдий чинээ эрүүл чийрэг, ухаан саруул байдаг. 2024 оныг сайхан мэдээгээр эхлээсэй хэмээн өнөөдөр гүйлтээ эхлүүлж байна. Зуны гүйлтээ 2023 оны долоодугаар сарын 8-ны өдөр эхлүүлж байлаа. 618 км-ийг туулж, өвөг дээдэсдээ хүндэтгэл үзүүлсэн. Намайг дэмждэг хамт олондоо баярлалаа.
Хоёр хөлөөрөө гараад, хоёр хөлөөрөө орно гэсэн зорилготой байгаа. Би хэн нэгэнтэй уралдаагүй. Ямар нэг рекорд эвдэхийг хүсээгүй.
Зайсан толгойгоос гүйлтээ эхлүүлээд төв талбайд ирсэн байна. Төв талбайгаасаа эхлээд хойд хил хүртэл гүйнэ. Зам дагаад гүйнэ" гэв.
Д.Батчулуун
Сэтгэгдэл (1)