Сүхбаатарын талбайд
10:00 цагт Гавьяат тамирчин Б.Цэвээндаш "Ice marafon-2024" хэт холын зайн өвлийн гүйлтээ эхлүүлэх талаараа мэдээлэл өгнө.
Төрийн ордонд
10:10 цагт Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын байнгын хорооны хуралдаанаар Төрийн өмчийн ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, дотуур байрны нүхэн жорлонг орчин үеийн стандарт, шаардлагад нийцсэн ариун цэврийн байгууламжаар солих ажлын явц, үр дүнгийн талаар Боловсрол, шинжлэх ухааны сайдын мэдээлэл сонсоно.
11:00 цагт Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн төслийг хэлэлцэх эсэхийг хэлэлцэнэ.
14:00 цагт Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар Сонгуулийн ерөнхий хорооны гишүүнд нэр дэвшигчтэй хийх нэр дэвшигчийн сонсгол болно.