2024 оны бүх нийтээр амрах баярын болон тэмдэглэлт өдрүүдийг танилцуулж байна. Монгол Улсын Бүх нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд зааснаар монголчууд жилд есөн удаа баярын болон тэмдэглэлт өдрүүдэд амардаг. 2024 онд цагаан сарын шинийн нэгэн аргын тооллын хоёрдугаар сарын 10-ны өдөр тохиож буй тул монголчууд хоёрдугаар сарын 10-12-ны өдрүүдэд амарна. Мөн Бурхан багшийн их дүйчин өдрийг зуны тэргүүн сарын шинийн 15-нд тэмдэглэдэг. Энэ өдөр нь аргын тооллын тавдугаар сарын 23-ны өдөр тохиож буй.
Их Эзэн Чингис хааны өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд тэмдэглэдэг. Энэ өдөр 2024 оны арваннэгдүгээр сарын 2-нд тохиож буй.
Түүнчлэн 2022 оны зургаадугаар сарын 28-ны өдөр тус хуульд нэмэлт өөрчлөлт оруулснаар Үндэсний их баяр наадмаар албан ёсоор зургаан хоног амардаг болжээ. Өөрөөр хэлбэл, долоодугаар сарын 10-15-ны өдрүүдэд бүх нийтээр амрах юм.
- Шинэ жилийн баяр-Нэгдүгээр сарын 1-нд /даваа гараг/
- Цагаан сар-Хоёрдугаар сарын 10, 11, 12-нд /бямба, ням, даваа/
- Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр-Гуравдугаар сарын 8 /баасан гараг/
- Бурхан багшийн Их дүйчин өдөр-Тавдугаар сарын 23 /пүрэв гараг/
- Хүүхдийн баяр-Зургадугаар сарын 1 /бямба гараг/
- Үндэсний их баяр наадам, Ардын хувьсгалын ойн баяр-Долоодугаар сарын 11-15 /пүрэв, баасан, бямба, ням, даваа/
- Их Эзэн Чингис хааны мэндэлсэн өдөр-Арваннэгдүгээр сарын 2 /бямба гараг/
- Бүгд найрамдах улс тунхагласан өдөр-Арваннэгдүгээр сарын 26 /мягмар гараг/
- Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний өдөр-Арванхоёрдугаар сарын 29 /ням гараг/
Сэтгэгдэл (4)