Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойн баярын өдрөөр Чингис хаан Үндэсний музейн "Эрдэм шинжилгээний номын сан" нээлтээ хийлээ.
Тус номын сан нь эрдэм шинжилгээ, судалгааны ажил явуулах уншлагын танхим бөгөөд түүх, археологи, угсаатан, монгол судлал чиглэлээр төрөлжсөн 6000 гаруй гадаад, дотоодын ховор нандин бүтээлээс бүрдсэн байна.
Нийт 15 мянган ном, сэтгүүлийг хадгалах хүчин чадал бүхий номын шүүгээ, олон улсын стандарт бүхий хайлтын системийг нэвтрүүлсэн орчин үеийн тоног төхөөрөмж бүхий номын сан аж.
Сэтгэгдэл (1)