ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллаж байсан Ж.Энхбаяр үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж Ерөнхийлөгчийн Аюулгүй байдал, улс төрийн зөвлөхөөр томилогдож буй. Тэгвэл дараагийн ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар ажиллах хүн хэн байх бол гэсэн хүлээлт дуусгавар боллоо. Тодруулбал, ҮАБЗ-ийн нарийн бичгийн даргаар Ерөнхийлөгчийн зөвлөх А.Бямбажаргалыг томиллоо.
А.Бямбажаргал нь Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгсч, 2007-2009 онд Монгол Улсын их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны магистрын зэрэг хамгаалсан. БНСУ-ын Күкминий их сургуулийн Хууль зүйн сургуульд Хууль зүйн ухааны докторын зэрэг хамгаалж байжээ.