Хүүхдийн зохиолч Оюунбадамын Сундуй Монгол Улсын Соёлын Гавьяат Зүтгэлэн цол тэмдэг хүртэж, төрд хөдөлмөрөө үнэлүүллээ.
Хүүхдийн зохиолч, яруу найрагч О.Сундуй нь 20 настайдаа бага ангийн багшаар ажилллаж эхэлсэн цагаас бага насны хүүхдийг уран зохиол дуртай болгох, тэдэнд зориулж зохиол бичих ажлаа эхэлжээ. Энэ хугацаанд хүүхдэд зориулж шүлэг, өгүүллэг, орчин үеийн үлгэр, туужийн 30 гаран ном, 10 гаруй жүжиг, 3 кино, олон арван дууны шүлэг бичиж нийтийн хүртээл болгосон байна.