Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
10:00 ЦАГТ “Халхын Цогт Хунтайжийн хадны бичээс”-ийг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Олон улсын баримтат өвийн жагсаалтад бүртгүүлсэн батламж гардуулах ёслолын ажиллагаа, мөн хэлэлцүүлэг Чингис хаан Үндэсний музейд болно.
11:00 ЦАГТ Говийн ноён хутагт Дулдуйтын Данзанравжаагийн мэлмий гийсний 220 жилийн ойд зориулсан маркийн нээлт “Vibe house” ресторанд (БГД Модны 2-ын гудамж) болно.
11:20 ЦАГТ Хот нийтийн аж ахуйн чиглэлийн техник тоног төхөөрөмж худалдан авах тендерийн материал задлах хэвлэлийн бага хурал “Хангарди” ордонд болно.
12:30 ЦАГТ Замын хөдөлгөөний удирдах төвд Нийслэлийн Засаг дарга Х.Нямбаатар замын хөдөлгөөний шинэ зохицуулалт болон нийтийн тээврийн маршрут шинэчлэлийн бодлогыг танилцуулна. Байршил: “Улаанбаатар” банкны шилэн байрны 8 давхарт, Утас: 9912-7029, 861-50048
14:00 ЦАГТ “Оюун ухааны зураглал”-ын IV дэх удаагийн цахим олимпиад “Үй Цай” ахлах сургуулийн “Эрдмийн өргөөн”-нд болно.