Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан Цалин хөлсөө нэмэгдүүлэх асуудлаар ажил олгогчдод "ШААРДЛАГА" хүргүүлж, мэдээлэл өглөө.
Энэ үеэр тэрбээр "Монгол Улсад нийтийн аж ахуйн салбар үүсээд 93 жил болж байгаа. Өнөөдрийн байдлаар 11.400 хүн ажиллаж байна. Энэ хүмүүсийн хөдөлмөрийн үнэлэмж үргэлж доогуур явж ирсэн. Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газарт хоёр мянга гаруй хүн ажилладаг. Үүний 70 гаруй хувь нь мэргэжлийн инженер техникийн ажилтнууд байдаг. Эдгээр хүмүүсийн цалин хөлс, хөдөлмөрийн үнэлэмжийг нэмэгдүүлэх хамтын гэрээг байгуулан ажиллаж байна. Хамтын нэмэлт хэлэлцээр дээр нийт арван асуудлыг дэвшүүлсэн. Өнөөдрийн байдлаар таван асуудалд зөвшилцөлд хүрчихсэн байгаа. Дөрвөн асуудал дээр бид бүхэн татгалзсан. Манай ажилтнуудын хамгийн доод цалин 650 мянган төгрөг байна. Хөдөлмөрийн хүч болсон хүмүүсээ ямар түвшинд үнэлээд байгаа юм бэ" гэв.
Д.Батчулуун