Өнөөдөр болох үйл явдлын тоймыг хүргэж байна.
10.00 цагт: Богд хааны ордон музейд Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 112 жилийн ойд зориулсан “Монголын тусгаар тогтнол ба үндэсний эв нэгдэл” эрдэм шинжилгээний хурал эхэлнэ.
10.00 цагт: Орон сууц нийтийн аж ахуйн удирдах газрын гадна талбайд (Чингэлтэй дүүрэг 6 дугаар хороо) Орон сууц, нийтийн аж ахуйн удирдах газрын 500 гаруй ажилтан цалин хөлсний асуудлаар шаардлага хүргүүлнэ. Утас: 9905-3606, 8993-1004.
11.00 цагт: Улаанбаатар дахь Русский Дом (хуучнаар РЦНК)-оос хэвлэлийн бага хурал зарлажээ. ОХУ-ын Засгийн газрын тэтгэлэгт сургалт, Монголын алтан хоолойтнууд ОХУ-ын нэр хүндтэй олон уралдаанд амжилт үзүүлж буй талаар мэдээлнэ.
11.30 цагт: “ЗМ”-ний мэдээллийн төвд. “Иргэн та ХҮЧ” залуусын санаачилгаас УИХ-ын ээлжит сонгуулийн тойргийг бүсчилж хийхээр болсонтой холбоотойгоор хэвлэлийн бага хурал зарлажээ.
12.00 цагт: Төрийн ордонд: УИХ-ын ЭЗБХ-ны дарга Ц.Цэрэнпунцаг, Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн нар 2023 оны эдийн засгийн төлөв байдлыг дүгнэж, ирэх жилд авч хэрэгжүүлэх бодлогын зорилтыг танилцуулна.
18.00 цагт: Д.Сүхбаатарын талбайд: "Улаанбаатарын мөнгөн үдэш" шинэ жилийн үйл ажиллагаа үргэлжилж байна.