Томуу, томуу төст өвчнөөс урьдчилан сэргийлж, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний ажлаа эрчимжүүлэх үүрэг өгсний дагуу эрүүл мэндийн байгууллагууд уртасгасан цагаар ажиллаж байна.
Бүх нийтийн амралтын өдрүүдэд буюу арванхоёрдугаар сарын 29, 31, нэгдүгээр сарын 1-нд дүүрэг, өрхийн эмнэлгүүдийн ажиллах цагийн хуваарийг танилцуулж байна.
- Өрхийн эрүүл мэндийн төвүүд 10-16 цаг хүртэл,
- Дүүргийн эрүүл мэндийн төвийн гэмтэл, мэс засал, шүд, хүүхдийн кабинетууд 10-15 цаг хүртэл,
- Нийслэлийн шүд, эрүү, нүүрний төв 9-15 цаг хүртэл /2023.12.29,31-ний өдөр/
- Нийслэлийн түргэн тусламжийн төвийн үйл ажиллагаа 24 цагаар хэвийн үргэлжилнэ.