ХӨСҮТ-ийн захирал Ж.Байгалмаа дараах мэдээллийг өглөө.
Тэрбээр "2023 оны эхний 11 сарын байдлаар гэдэсний халдварт өвчин, хоолны хордлогын нийт 3,317 тохиолдол бүртгэгдсэн нь өнгөрсөн үеийн мөн үетэй харьцуулахад 1,211 тохиолдлоор их байна.
Мөн энэ онд улсын хэмжээнд гэдэсний халдварт өвчний найман дэгдэлт бүртгэгдэж, нийтдээ 683 хүнд эмнэлзүйн шинж тэмдэг илэрсэн. 106 хүн эмнэлэгт хэвтэн эмчлүүлсэн. Шинжилгээ хийлгэсэн 127 хүнээс гэдэсний халдварт өвчний эмгэг төрөгч нян илэрсэн.
- 37.5 хувь нь хүүхдийн байгууллагад
- 25 хувь нь цэргийн ангид
- 37.5 хувь нь нийтийн хоолны үйлчилгээ, зөөврийн хоолтой холбоотой" гэв.