УБТЗ ХНН-ээс мэдээлснээр энэ оны 12 дугаар сарын 24-ний 08.00 цагаас өнөөдөр, 25-ны 08.00 цагийн хооронд Монгол Улсын хойд хилээр 855 тонн Аи-92 автобензин, 7791 тонн дизелийн түлш татан аваад байна.
Мөн энэ сарын 24-нд:
- 347 тонн Аи-92 автобензин,
- 4535 тонн дизелийн түлш татан авчээ.
12 дугаар сарын 23-нд
- 4676 тонн Аи-92 автобензин,
- 4092 тонн дизелийн түлш мөн тус тус татан авчээ.
ОХУ-аас манай улсын хойд хилээр хоногт дунджаар 4-8 мянган тонн шатахуун тээвэрлэгдэн орж ирж буйг мэдээллээ.
Сэтгэгдэл (2)