“Улаанбаатар гурил” ХХК-ийн гурилын үйлдвэрийн агуулахад гал гарсан тухай дуудлага өнөөдөр 06:38 цагт иржээ. Дуудлагын дагуу Чингэлтэй, Баянгол, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн гал түймэр унтраах ангийн алба хаагчид ажиллаж, гал түймрийн тархалтыг 07:30 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж байна.
Тухайн ажиллагааны нөхцөл байдлын талаар холбогдох албаны хүнээс тодруулахад "Дээвэр нь тэр чигээрээ доошоо уначхаад байна. Дотор нь 400, 500 орчим поддон хураагдчихсан байгаа учраас тэр хэсэг дээр ажиллаж байна. Гал, тархсан хэсгийг унтраасан. Дээвэр нь нурсан учраас гал гарсан шалтгааныг тогтоох боломжгүй байна. Ажиллагааны дараа шинжээчийн баг ажиллах байх. Гэмтэж бэртсэн хүн байхгүй" гэх мэдээллийг өглөө.