Хилийн цэргийн ... дугаар ангийн хариуцсан хэсэгт Ховд аймгийн Алтай сумын Алтангадас багийн иргэн Б.П нь өвөлжөөндөө өвс, тэжээл хүргэх зорилгоор 3 том хүн /1 эрэгтэй 2 эмэгтэй/ 3-12 насны 3 хүүхдийн хамт Портер маркийн автомашинтай 2023 оны 12 дугаар сарын 21-ний 12:00 цагт Ховд аймгийн Үенч сумаас хөдөлгөөн үйлдэн хилийн заставын хариуцсан хэсэгт автомашин нь замын хажуу руу гулган орж эвдэрч хээр хоносон байна.
Энэ талаараа 2023 оны 12 дугаар сарын 22-ны 10:00 цагт сүлжээнд гарч хилийн цэргийн ...дүгээр салбарт мэдэгджээ. Улмаар Хилийн цэргийн ... дугаар ангийн штабаас хилийн цэргийн ...дүгээр салбарын сургалт, цэргийн албаны офицер, дэслэгч Г.Цогмандахаар ахлуулсан эрэн хайх аврах бүлгийг 2023 оны 12 дугаар сарын 22-ны 10:00 цагт хөдөлгөөн үйлдүүлж улсын хилд төөрсөн иргэдийг 16:00 цагт нутгийн гүнд хилийн заставаас 80 километр зайд осголтын байдалтай байсныг олж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж, халуун хоол, цайгаар туслалцаа үзүүлжээ.
Мөн эвдэрсэн автомашиныг засварлан 18:30 цагт өвөлжөөндөө байрлах ар гэрт нь хүлээлгэн өгсөн байна.
Тус эрэн хайх ажиллагаанд хилчдэд хүч нэмэн Ховд аймгийн Алтай сумын Барлаг багийн малчин А.Энхтөр Б.Ариунболд нар оролцжээ.
Эх сурвалж: ХХЕГ
Сэтгэгдэл (2)